Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хугацааг наашлуулан хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс олгохоор болжээ.
Харин эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ 2 дугаар сарын 17-ноос олгож эхлэх юм байна. Иргэд Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс авах боломжтой юм.