Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төрж амаржсан эх, нярайг гэрт нь гаргахдаа эрүүл мэндийн байгууллага хариуцан хүргэж өгөхөөр болсон. Ингэхдээ мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажиллах болно. Мөн түргэн тусламжаар эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа иргэдийг дагалдан явж, эмнэлэгт ирсэн иргэдийг тухайн эмнэлэгт тусгаарлана. Сахиур нь жирэмсэн өөртөө үйлчлэх чадваргүй хүн, насан хүрээгүй хүүхэд байж болохгүй.
Мөн эмнэлэгт ирж, тусламж үйлчилгээг тогтмол авдаг буюу хими эмчилгээ зэрэг эмчилгээ хийлгэдэг иргэдийг тусгай зориулалтын автомашинаар гэрээс нь авч тухайн эмчилгээг нь хийх зохицуулалт хийнэ" гэдгийг хэллээ.
Р.Алтан