Нийслэлд хоёрдугаар сарын 11-ний өглөөний 06 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоохоор болсон. Энэ хугацаанд Улаанбаатар хотод хөдөлгөөнийг 90 хувь бууруулж, коронавирусний цар тахлыг хумих ажлыг зохион байгуулна гэдгийг албаныхан хэлж байгаа билээ.
Хөл хорионы үеэр эмийн сангуудын үйл ажиллагааг хязгаарлаж, нэг хороонд хоёроос илүүгүй эмийн сан 24 цагаар үйчилгээ үзүүлэхээр зохицуулалт хийж байгаа гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж онцоллоо.
Б.Баатар