УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарын Сүхбаатар аймаг дахь албан ёсны бие төлөөлөгчөөр МХҮХ-ны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Т.Золзаяаг томилжээ.
Сүхбаатар аймагт нийт 2700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 400 гаруй хараагүй иргэн бүртгэгдсэн байдаг аж. Т.Золзаяа нь хууль тогтоогчдын албан ёсны бие төлөөлөгч болсноор Сүхбаатар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлж чадна хэмээн үзэж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд парламентын гишүүдээс хөгжлийн бэрхшээлтэй, тэр тусмаа харааны бэрхшээлтэй хүнийг бие төлөөлөгчөөрөө томилж ажиллуулсан гишүүн байгаагүй бөгөөд энэ нь анхдагч болж байгаа гэдгээрээ мөн онцлог юм.
Р.Алтан
Сэтгэгдэл (2)