Улсын Онцгой комиссоос нийслэлд хөл хорио тогтоох талаар мэдээлэл хийж буй. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Хөл хориог баярын өдрүүдэд тогтоохгүй бол нийт халдварын тоо 6000-д хүрч, эмнэлгийн байгууллагуудын ачаалал нэмэгдэх эрсдэлтэйг тархвар судлаачид анхааруулсан. Мөн нас баралт 10 хүрч болзошгүй гэсэн судалгааг танилцуулсан.
Өнөөдрийн байдлаар манай улсад халдвар авсан нийт иргэдийн 80 хувьд нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Тэгэхээр бидний дунд халдвар авснаа мэдээгүй олон иргэн бий. Эдгээр иргэдийг илрүүлэх зорилгоор нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Мөн коронавирусээр өвчилсөн хүмүүст вакцин хийхгүй. Энэ ажлын бүртгэл мөн энд давхар хийгдэх юм. Нийслэлд нийт 115 голомт гарсан. Үүний 30 орчим нь идэвхтэй байна. Эдгээр бүсээс түрүүлж шинжилгээ авна.
Иргэдэд 199, 18000119 гэсэн утсаар зөвлөгөө мэдээллийг 24 цагаар өгнө. 11, 12, 13-ний өдрүүдэд тандалтын шинжилгээ хийнэ гэсэн судалгаа гаргаад байгаа. Үр дүнд суурилан дараагийн төлөвлөгөө гарахаар төлөвлөж байгаа" гэв.
Б.Баатар