УОК, Засгийн газрын шийдвэрээр сар шинийн баяр өргөн хүрээтэй тэмдэглэхийг хориглож, нийслэлд 12 хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд “нэг өрх-нэг хүн” шинжилгээ авах арга хэмжээ зохион байгуулах бөгөөд халдвартай иргэдийг шүүрдэж, цар тахлыг хумих бодлого барьж байна.
Хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан нийслэлд тодорхой 14 төрлийн байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрсөн. Үүний нэг нь хүнсний худалдаа юм. Тэгвэл томоохон зах, худалдааны төвүүд хэрхэн ажиллах талаар цагийн хуваарийг хүргэж байна.