“Нэг өрх-нэг шинжилгээ” өнөөдрөөс эхэлж байгаа юм. Шинжилгээ авах байнгын цэгүүд ерөнхий боловсролын сургуулиудад байрлаж байгаа ба орох, гарах урсгал нь нээлттэй гэдэг үүднээсээ ийнхүү сонгожээ.
Хамгийн гол нь гэр бүлийн нэг гишүүний PCR шинжилгээ эерэг гарвал нэгдүгээр хавьтагчдыг гэрт нь тусгаарлах юм байна. Өмнө нь нэгдүгээр хавьтлыг тусгаарлах байранд тусгаарладаг байсан бол энэ удаад гэрийн тусгаарлалтын аргыг хэрэглэнэ гэж Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр мэдэгдсэн. Нэгдүгээр хавьтлыг гэрт нь тусгаарласнаар гэр бүлийн бусад иргэд яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Тэгвэл халдвар тархах эрсдэлийг хэрхэн бууруулах, халдвартай иргэнийг тусгаарлахад юуг анхаарах, бусад нь хэрхэх талаар ЭМЯ-наас Тандалтын шинжилгээг хийх тархвар судлалын тусгай баг тухай бүрд нь заавар, зөвлөгөө өгч ажиллах юм байна.
У.Тэргэл