Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ өдрөөс эхлэн "Нэг хаалга- нэг хүн" арга хэмжээг авч байна. Энэ шинжилгээнд эхний ээлжинд 18-аас дээш насны хүн хамрагдана. Ингэхдээ тухайн хүн гадуур их гардаг, олон хүнтэй харьцдаг ажил хийдэг байх шаардлагатай гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Шинжилгээ хийлгэхээс 2-3 цагийн өмнө хоолой, хамраа уусмалаар зайлгаагүй байх, халуун бууруулах, өвчин намдаах эм хэрэглээгүй байх, архи, тамхи хэрэглээгүй байх шаардлагатай. Ингэж байж шинжилгээ үр дүнтэй байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)