Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны хоёрдугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, явуулын нийт 30468 хүнд PCR шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлаас илэрсэн. Мөн Токио Улаанбаатар хотын тусгай үүргийн онгоцоор ирсэн хүнээс халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод нийт 1409 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1735 болсон бол улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 2247 болсон байна. Үүнээс 1640 хүн эдгэрчээ. Харин өчигдөр 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Б.Баатар