“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байгаатай холбоотойгоор ойрын хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байгаа.
Сүүлийн 24 цагт нийт 182 ойрын хавьтлыг гэрт нь тусгаарласан бөгөөд дэглэмийг чанд сахихыг ХӨСҮТ-өөөс анхааруулав.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Гэрт нь тусгаарласан ойрын хавьтлуудаас халдвар илэрвэл ХӨСҮТ рүү шилжүүлэх бөгөөд хоёр, гурав дахь давтан шинжилгээг НЭМГ-аас авна. Ойрын хавьтлуудад эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 119 дугаарт хандаж яаралтай мэдээлж, шинжилгээ тандалтад орно.
Өчигдөр 250 хавьталд шинжилгээ хийсний 182 нь ойрын хавьтал байсан бөгөөд 68 ойрын хавьтлын давтан шинжилгээг хийхэд 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн" гэдгийг онцоллоо.
Б.Баатар