Эрүүл мэндийн тусламж үйлчилгээн талаар ЭМЯ-ны ЭТБЗГ-ын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. Тэрбээр хөл хорио тогтоосноос хойш улсын хэмжээнд 152 эх амаржсан. 154 нярай эсэн мэнд мэндэлсн байна. Мөн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 1491 хүн үйлчлүүлсэн байна. Түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх үетэй харицуулахад гурав дахин нэмэгдсэн. Харин амбулторийн тусламж үйлчилгээ цөөрсөн. Гомдол мэдээлэл ирээгүй. Эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллаж байна.
Р.Алтан