Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 38450 хүнд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 58 хүнд халдвар илэрч, үүний хоёр тохиолдол нь “Нэг хаалга”нэг шинжилгээ”-нээс илэрсэн байна. 56 тохиолдол нь өмнөх баталсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2351 тохиолдол бүртгэгдлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мөн өчигдрийн хувьд 29 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй "нэг хаалга-нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд эхний гурван өдрийн байдлаар, нийтдээ 109.068 хүнээс шинжилгээ авснаас зургаа хүнээс халдвар илэрчээ
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)