Өнөөдрийн байдлаар нийслэлийн 411 мянган өрхийн 171 мянгаас нь шинжилгээ авсан нь 40 хувьтай байна гэсэн үг аж. Үлдсэн ес хоногт 240 мянган өрхөөс графикийн дагуу авч дуусгах юм байна.
Явуулын 191 баг, шинжилгээний суурин 87 цэг, 1934 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн болон бусад байгууллагын 794 алба хаагч, эргүүл хамгаалалтад 9389 хүн ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд 11,8 тэрбум төгрөгийн эмийн, PCR шинжилгээний ялгах болон шинжлэх 140,763 багц, 16 нэр төрлийн 32 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй байна.