Нийслэлд өнөөдрийн байдлаар, 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байгаа аж.
Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал, гадаадаас эх орондоо ирэх иргэдийг тусгаарлан байршуулах 20 зочид буудлын 1012 өрөө бэлэн байгаа бол цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэн авчээ.