Цагдаагийн хурандаа Ж.Амгалан үйл ажиллагаа нь ажиллах зөвшөөрөлтэй 14 байгууллагын ямар ажилтан зорчих талаар мэдээлэл өглөө.
Байгууллагууд аль болох шинжилгээний бичигтэй ажилчдаа ажиллуулах, аль аль талдаа хялбаршуулсан журмаар ажлламаар байна. Нөгөө талаар шинжилгээний бичигтэй л бол хамаагүй явна гэж ойлгоод байна. Тийм зүйл байхгүй шүү.
Түүнчлэн нийтийн тээврээр ахмад настнууд маш их зорчих гэж оролдож байгаа учраас хэвлэлийнхэн маань сайн хэлж өгөөрэй.
Хэвлэл мэдээллийн ажилтнууд тодорхой зохион байгуулалтад орчихсон байх гэж ойлгож байгаа. Ялангуяа хэвлэл мэдээллийнхэн дээр ямар нэгэн гацаа гарвал шууд хэлээрэй” гэлээ.
А.Сүх