Нийслэлийн Амгалан амаржих газарт коронавирусний халдвараар нярай өвчилсөн тохиолдол гарчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийслэлийн Амгалан амаржих газарт хоёрдугаар сарын 4-өөс эхлэн халдвар бүртгэгдсэн. Тус байгууллагаас гаралтай нийт 69 хүн өвчилснөөс 12 нь эмнэлгийн ажилчид байна.
Энэ бол нэг хүн өвчлөхөд хүрээ нь ингэж тэлэгддэг гэдгийн бодит жишээ. Ялангуяа нэг дор, нэг байранд, нэг газар ажиллаж, амьдардаг иргэд халдвар авах эрсдэл өндөр байна.
Мөн батлагдсан тохиолдлууд дотор нэг нярай өвчилсөн. Нярайн биеийн байдал сайн байгаа.
Нярай хүүхэдтэй ээжүүдэд халдвараас хэрхэн сэргийлэх, нярайгаа хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч байгаа" гэлээ.
А.Сүх