Сар шинийн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 142 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр 01.00 цагийн орчим Архангай аймаг Батцэнгэл сум Цац баг “Баруун урд гэх газар сумын төвөөс зүүн хойш 14 км/ шороон замд Hyundai porter маркийн автомашины жолооч ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 46 настай эрэгтэй О-г мөргөж амь насын хохироожээ.
Нийт иргэд, жолооч нартаа анхааруулахад МУ-ын ЗГ-ын энэ оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн” байгаа тул үйл ажиллагаагийн хориглоогүй 14 байгууллагын зөвшөөрөлтэй ажилчин, алба хаагчдаас бусад иргэдийг замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.