Баян-Өлгий аймгийн Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг айргийн хоёр газар усан тамхиар үйлчилж байсан ноцтой зөрчлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлжээ.
Улсын байцаагчид Сар шинийн баярын өдрүүдэд үйлчилгээний газруудад шалгалт хийн, эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй, утаа ихтэй орчин нөхцөлд, хүний бөөгнөрөл үүсгэж усан тамхи хэрэглүүлж байсан дээрх зөрчлийг илрүүлж таслан зогсоосон байна.
У.Тэргэл