ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Манай улсад дархлаажуулалтын 548 нэгж бий. Анхан шат буюу сум, өрхийн эмнэлгүүдэд дархлаажуулалтын нэгж ажиллаж, аймаг, дүүрэг, улсын хэмжээнд вакциныг хадгалах, түгээх ажлыг зохион байгуулдаг.
Дархлаажуулалтыг зай талбай ихтэй, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай газарт хийх шаардлагатай тул өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрт хамгийн ойр байрлах сургууль, цэцэрлэгийн байрны судалгааг гаргаж, түүнд зохион байгуулахаар төлөвлөсөн. Нэг нэгж 4-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажиллагаанд нийт 11605 хүнийг оролцуулах ба үе шаттайгаар сургалтад хамруулж, бэлдсэн" гэлээ.