Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн газрын дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 15-нд 37530 хүнд шинжилгээ хийснээс 33 тохиолдол илэрсэн. Үүнээс 24 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.
Мөн сүүлийн 24 цагийн байдлаар 48 хүн эмнэлгээс эдгэрч гарлаа. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 2416 боллоо. Үүнээс 1760 хүн нь эдгэрсэн.
А.Сүх