Өчигдөр нийт 37530 хүнд шинжилгээ хийснээс 33 хүнд халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Үүний 9 нь "Нэг өрх- нэг хүн" шинжилгээнээс илэрсэн бол үлдсэн нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрчээ.
Батлагдсан тохиолдлууд Баянгол дүүргийн 3, 12, 25 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, Сүхбаатар дүүргийн 18, Сонгинохайрхан дүүргийн 7, 39, Хан-Уул дүүргийн 2, 4, Чингэлтэй дүүргийн 2, 6, 12 дугаар хороон тус тус халдвар бүртгэгдсэн. Уг тохиолдлууд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлаас илэрч байгааг онцолсон юм.
А.Сүх