Иргэд “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд ухамсраараа идэвхтэй оролцож байгаа ч зохион байгуулалт муу, шинжилгээг ганц хүн авч байгаагаас урт дараалал үүсч, хүн хоорондын зай барих дэглэмийг огт барихгүй байна.
Баянзүрх дүүргийн иргэд 84 дүгээр сургууль дээр гэхэд л оршин суугчид өглөөнөөс хойш дугаарлан байж 3-5 цагийн дараа шинжилгээгээ өгч байна. Сургуулийг хэд хэд ороосон урт дараалал үүсч, дотор нь ганцхан ажилтан шинжилгээ авч байх юм. Мөн нэрсийг тулгана, шинжилгээ өгсөн гэх тэмдэглэгээг хийнэ, нэр, хаягийг наах зэргээр чимхлүүр ажлыг ганцаар хийнэ. Арай ч дээ. Ийн зохион байгуулалттайгаар “Нэг хаалга-нэг шинжилгээ” Баянзүрх дүүрэгт өрнөж байна.
Шинжилгээ өгөх гэсэн иргэдийн дийлэнх нь худалдаа үйлчилгээний ажилтнууд байлаа. Өнөөдрөөс эдгээр байгууллагын үйл ажиллагааг нээж байгаа учраас тэднээс PCR шинжилгээний бичиг зайлшгүй нэхэж байгаа юм. Мөн сайн дураараа шинжилгээ өгөх гэсэн иргэд л олноор байлаа. Ийн олон цагаар дугаарласан иргэд эцэстээ бухимдан, хүн хүчийг нэмэгдүүлэхийг шаардсанаар дахин нэг ажилтан ирж шинжилгээ авч эхэлсэн юм.
Хүч хүчээ тооцоолоогүйгээс өвлийн хүйтэнд иргэд олон цагаар гадаа зогсох нь хэвшил боллоо. Зохион байгуулалт тэг, дарга, удирдлагууд нь газар дээр нь очиж байж асуудлыг шийддэг нь ийм тогтолцоо бий болчихлоо. Дээрээс гаргасан шийдвэрийг доод шатандаа иймэрхүү байдлаар биелүүлж, сэтгэлгүй хандаж ирснээр Засгийн газар огцорч байсан. Энэ байдал засрахгүй бололтой. Учир нь, бухимдал үүссэн энэ байдлыг зохицуулахын тулд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх яг одоо шинжилгээ авах цэгүүдэд ажиллаж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)