ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргасан анхан шатны мэдээллээр энэ сарын 14-ний өдрийн 21:14:40 цагт /Улаанбаатар хотын цагаар/ Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 19 км-ийн зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөхийг нутгийн иргэд мэдэрсэн байна. Тухайлбал, зарим иргэдийн толгой эргэж дотор муухайрах, гэрлийн бүрхүүл савлах, машин байшин мөргөх мэт доргилт мэдрэгдсэн гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Нарийвчилсан мэдээлэл гаргахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна” гэж Ховд аймгийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ .