“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаагүй Хан-Уул дүүргийн өрхүүд энэ сарын 18-ны өдөр “Явуулын баг” гэрийнх нь гадна очиж PCR шинжилгээ авах тул дүүргийн нутаг дэвсгэр дэх байнгын шинжилгээний цэгүүд дээр очиж, очер дугаар үүсгэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
Дүүргийн байнгын 4 шинжилгээний цэгүүд дээр зөвхөн үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 14 байгууллагуудын ажилчид болон эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг явах, буяны ажилд оролцох иргэд шинжилгээнд хамрагдана.
Та дээрх шалтгаанаар шинжилгээнд хамрагдах бол нотлох бичиг баримтаа биедээ заавал авч яваарай.
Иймд Хан-Уул дүүргийн иргэд та бүхэн “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд хамрагдах гэж яарах хэрэггүй. Гэртээ халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, гэрээсээ гаралгүй байна уу.