ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд нэгдүгээр сарын сүүлчийн мэдээгээр, 204 мянган толгой мал хорогдоод байна. Цаашид хаваржилт хүндэрвэл энэ тоо 400 мянгад хүрэхээр байгааг мэдээллээ. Тиймээс улсын нөөцөөс арав орчим аймагт өвсийг үнэ төлбөргүй, тэжээлийг 50 хувийн хямд үнээр нийлүүлж эхэлжээ.
Үүнд, Баянхонгор, Архангай, Говь-Сүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд, Баян-Өлгий зэрэг аймаг хамрагдаад байна.
Малын зүй бус хорогдол нь өвөлжилт хүндрээд байсан Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дундговь зэрэг аймагт гарсан байна. Өөвөлжилт хүндэрсэн аймгуудаас Булган, Төв, Дорноговь, Говь-сүмбэр, Хэнтий, Дорнод аймагт хамгийн олон мал отроор өвөлжиж байна. Дээрх аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул отрын малчдыг дөрөвдүгээр сарын 1-нээс нүүлгэхээр болсон байна.
Сэтгэгдэл (1)