Энэ сарын 16-наас буюу өнөөдрөөс томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээсэн. Учир нь хүнсний дэлгүүрүүдийн бараа дуусч, хүнсний хомсдол үүсэхээс сэргийлж ийнхүү нээж байгаа талаар албаныхан мэдээлж буй юм. Тодруулбал, томоохон худалдааны төвүүдээр иргэд үйлчлүүлэхгүй, зөвхөн хүнсний дэлгүүрүүд татан авалтаа хийх юм. Харин маргааш дараах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээнэ.