Коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн газрын дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 16-нд 38409 хүнд шинжилгээ хийснээс 28 хүнээс халвар илэрлээ. Үүнээс өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас болон “нэг өрх- нэг хүн” арга хэмжээнээс нэг хүнээс илэрсэн.
Ингээд “Нэг өрх- нэг хүн” шинжилгээний хүрээн дэх тохиолдол 27 боллоо.
Нийслэлийн зургаан дүүрэгт гарсан өвчлөлийг иргэд зөв ойлгох хэрэгтэй. Халдвар гарсан тохиолдол бүр гэртээ эмчлэгдэж байгаа учраас айж эмээж болохгүй. Нийслэлд нийт бүртгэгдсэн тохиолдол 1605 боллоо. Бусад аймгуудад халдвар илрээгүй.
А.Сүх