Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг "Нэг өрх-нэг хүн" арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. “Нэг өрх- нэг хүн” арга хэмжээ 55 хувьтай байна. Өчигдрөөс эхлэн хүнсний дэлгүүрүүдэд бара нийлүүлэх томоохон зах худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн.
Иргэдийн дунд PCR шинжилгээ өгсөн л бол автобусанд сууж болно гэсэн ташаа ойлголт байна. Тухайлбал, нийтийн тээврээр зорчиж буй иргэд 12 мянгаас 19 мянга болж нэмэгдлээ. Зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагын ажилчдын 15 хувь нь хөдөлгөөнд оролцож байгаа. Гэтэл хөдөлгөөнд оролцох ёсгүй хүмүүс их оролцож байна. Хуурамч ажлын үнэмлэх үзүүлэх зэрэг явдал гарсан. Бид хэвийн амьдрал руу шилжихийн тулд хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй байна.
Өнөөдөр “Нэг өрх- нэг хүн” арга хэмжээ Баянгол дүүрэгт үргэлжилнэ.