Тусгаарлан ажиглах байрны хоногийн хугацааг 10 хоног, 14 хоног зэргээр ялгаатай мэдээлэл өгч буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн газрын дарга А.Амбасэлмаа "Нууц үеийн хугацаа 14 хоног хэвээр байгаа. Бид иргэдээ татан авахад хэд хэдэн ангилалттай тусгаарлан ажиглалтаа хийхээр төлөвлөж байна. Нэгэнт вакцин гарсан учраас ирсэн иргэдийнхээ вакцин тариулсан эсэх сертификатыг үзнэ. Ингээд долоон хоног ажиглаад гаргана.
Харин халдварын мутаци гарсан улс орноос ирсэн бол 14 хоногийн ажиглалт хийнэ.
Бусад халдварын тархалт буурч байгаа орноос ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлан ажиглана. Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг эхний долоо хоногт тусгаарлах байранд, дараагийн долоо хоногийн өрхийн эрүүл мэндийн хяналт дор гэрт нь байлгана" гэлээ.
А.Сүх