Коронавирусний эсрэг орж ирэх вакцины талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дэлхийн 78 улсад 176 сая тун вакцин хийсэн байна. Хоногт дунджаар 6 сая хүн вакцинд хамрагдаж байна. Үүнээс онцолвол Израил улс хүн амынхаа 70 орчим хүвийг вакцинжуулалтад хамруулаад байна. Вакцинжуулалтад хамрагдсанаар халдварын тархалт 12-25 хувиар буурч байна гэсэн сайн мэдээ гарсан.
Жирэмсэн эмэгтэйд хийхгүй.
Мөн халвар аваад эдгэсэн хүнд гурван сарын дараа вакцин хийхийг зөвлөж байгаа. Зорилтот бүлгийг эрэмбэлсэн. Ингэхдээ нэн тэргүүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа эмч, мэргэжилтнүүдэд хийнэ. Халдварын нөхцөл байдалтай уялдуулан вакцины заавраар үндэслэн дархлаажуулалтыг хийнэ" гэлээ.
А.Сүх