Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 12 хоногийн хугацаанд нийслэлд хатуу хөл хорио тавьж, "Нэг хаалга- нэг шинжилгээ" аяныг зохион явуулж буй билээ.
Шинжилгээний эхний гурван өдөр эрсдэлтэй 100 мянган өрхийг хамруулсан бол өнгөрсөн хоёр хоногт Сонгинохайрхан дүүргийн иргэдээс шинжилгээ авсан. Өнөөдөр Баянгол дүүрэгт үргэлжилж байна.
Баянгол дүүрэгт “Нэг хаалга- нэг шинжилгээ”-нд 11.30 цагийн байдлаар 15,743 өрх хамрагдаад байна. Дүүргийн хэмжээнд 25 хорооны өрх бүрээс нэг иргэнийг суурин 21 цэг, явуулын 97 цэг дээр өргөтгөсөн шинжилгээнд хамруулж байгаа аж.
А.Сүх