Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй сайн дурын даатгуулагч эх төлбөл зохих шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд үлдсэн 50 хувийг өмнө нь даатгуулж байсан эсэхээс хамаарч тэтгэмжийн даатгалын сангаас эсвэл улсын төсвөөс хариуцан төлж байгаа гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Харин даатгуулагч эх сайн дурын даатгалын гэрээг нэг удаа байгуулах бөгөөд жил бүр сунгуулах шаардлагагүй аж. Мөн тусгай зохицуулалттай тул "сайн дурын даатгалын цахим систем" ашиглан тус нөхцөлөөр шинээр гэрээ байгуулах боломжгүй тул даатгуулагч эх харъяа Нийгмийн даатгалын хэлтэстэйгээ холбогдож, гэрээгээ байгуулахыг НДЕГ-аас анхаарууллаа.
У.Тэргэл