Коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн газрын дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 17-нд нийт 40217 хүн PCR шинжилгээ хийснээс 49 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 10 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн байна.
Ингээд Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1654 боллоо. Улсын хэмжээнд өвчилсөн хүний тоо 2493 байгаагаас 1802 нь эдгэрсэн" гэлээ.
А.Сүх