ХӨСҮТ-д коронавирусээр хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн өчигдөр нас баржээ.
Энэ талаар А.Амбасэлмаа дарга "Тухайн хүний биеийн байдал нэн хүнд байсан. Энэ сарын 14-нд онош батлагдсан.
Манайд ирэх үедээ биеийн байдал нь маш хүнд ирж хэвтэн улмаар энэ сарын 17-ны өдрийн 12.56 цагт нас барлаа.
Тэрбээр хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан" гэлээ.
А.Сүх