Хан-Уул дүүргийн өрх бүрийн нэг гишүүнийг өнөөдөр шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бусад дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Харин зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авах юм байна.