Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

2021-2-18
0
ЖИРГЭХ

Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтран лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалтыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд сургалтыг нээж үг хэлэхдээ“Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолын талаар танилцуулж, “Өнгөрсөн оны 8 дугаар сард Эрүүл мэндийн багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стртатегийн худалдан авалтыг бий болгох эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийг хагас бие даасан байдлаар ажиллуулах, Эм эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын агентлагийн үйл ажиллагааг эхлүүлэх гээд томоохон ажлууд бидний өмнө хүлээж байна.
Хууль батлагдсан өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь АХБ-ны төслийн техникийн туслалцаатайгаар хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг төлөвлөгөөтэйгөөр, үе шаттайгаар хийж гүйцэтгэж ирлээ. Тухайлбал: Стратегийн худалдан авагч байгууллага болгох зорилгоор ЭМДЕГ-ын бүтэц, орон тоог нь шинэчиллээ; 2021 оны төсвийн тухай хуулиар өмнө нь улсын төсвөөс санхүүжиж байсан тусламж, үйлчилгээний зардал болох 480 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэлээ; ингээд ЭМДЕГ нь энэ онд нийт 1.02 их наяд төгрөгөөр ард иргэд, даатгуулагчид шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авахаар болсон талаар ярьж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, даатгуулагчдад түргэн шуурхай, хүндрэлгүй үзүүлэхийг онцолж хэллээ.

Энэ удаагийн сургалтаар Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөхүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд хамтран аймаг нийслэлийн 50 гаруй эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцын шинэчлэлтийн талаар хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Тухайлбал Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөх А.Батбаяр, Б.Очиртогтох, Ж.Гэрэлмаа нар эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцыг шинэчлэх шаардлага, баримталсан бодлого зарчим,эрүүл мэндийн тусламж үйлчигээний өртөг тооцох арга болон шинэчилсэн багцуудын талаар илтгэл тавьж оролцогчдын асуултанд хариуллаа.
Мөн ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж үйлчилгээний чанар,төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон зарим хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээний багцуудын талаар болон эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр хичээл зааж эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариулт өгөх юм.
Сургалт 3 өдөр үргэлжлэх бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын Захирал, дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, стратеги эрхэлсэн орлогч дарга, эрүүл мэндийн даатгалын албаны дарга, санхүүгийн албаны дарга, эдийн засаг зэрэг удирдлага, эмч, мэргэжилтнүүд доорх хуваарийн дагуу оролцоно.
2021 оны 2-р сарын 18:
Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүд ;
2021 оны 2-р сарын 20:
Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Дүүргийн төрөлжсөн төв, Амаржих газар, НЭМГ-ын бусад харьяа байгууллагуудын удирдлага, эмч мэргэжилтнүүд;
2021 оны 2-р сарын 21:
Аймгийн нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүд;

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өр (202.9.46.122)
    Хоосон хонгионууд даатгал
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    9 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    9 цаг 51 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    9 цаг 56 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    10 цаг 2 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    10 цаг 4 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    10 цаг 5 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК