Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ AstraZeneka вакцины хамгийн эхний тунг хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдсэн. Харин хоёрдахь нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд болж байна.
Тэрбээр Ерөнхий сайдын дараа вакцин хийлгэнэ гэдгээ мэдэгдлээ. Манай улс эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакциныг оруулж ирэх юм. Тус вакциныг эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчид болох 75 мянган хүнд хийх юм. Үүний дараа бусад вакциныг иргэдэд үе шаттайгаар оруулж ирж, хийхээр төлөвлөөд байгаа юм.
Төр, засгаас нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинд хамруулах бөгөөд Ковакс хөтөлбөрийн хүрээнд 20 хувийг, үлдсэн 40 хувийн вакцинжуулалтыг Монгол Улс өөрийн төсвөөр худалдан авах юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)