Коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн газрын дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 18-нд 47110 хүнд шинжилгээ хийснээс халдварын 58 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 10 тохиолдлыг "Нэг хаалга-нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 253617 хүнийг шинжилгээнд хамруулж, нийт 47 халдварын батлагдсан тохиолдол илэрлээ. 47 тохиолдлын 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм.
Тандалт судалгааны явцад "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн дийлэнх тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, хавьтлын хавьтал байсан болох нь тогтоогдож байна" гэлээ.
А.Сүх