“Зүрх мартахгүй” төслийг санаачлагч, анагаах ухааны доктор Б.Болдсайхан эмч Сөүлээс ирэх тусгай үүргийн өнөөдрийн нислэгээр эх орондоо ирнэ. Тэрбээр БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон нь амжилттай болсон билээ. Олон зуун бяцхан үрсийн амийг аварсан Б.Болдсайхан эмч “Монголдоо түргэн очихсон. Ажилдаа хурдан орохсон” хэмээн цахим хуудастаа бичиж байсан билээ. Тэрбээр нэг жилийн хугацаанд химийн эмчилгээ хийлгэх ба энэ үеэрээ ч зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслаа хийсээр байх болно гэдгээ ч зарласан билээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (7)