Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны хоёрдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, явуулын лабораториудад нийт 44503 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Улаанбаатарт 35 тохиолдол бүртгэгдсэн. Долоон тохиолдол нь "Нэг хаалга нэг шинжилгээ"-нээс илэрсэн. Ингээд уг арга хэмжээний хүрээнд нийт 54 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 26 тохиолдол нь анхдагч шинжилгээгээр харин 28 тохиолдол нь тэдний гэр бүл, ойр дотны хүнээс илэрсэн. Энэ арга хэмжээний хүрээнд халдвартай иргэдийг олж илрүүлж байна. Мөн орон гэргүй гурван хүнээс халдвар илэрсэн" гэлээ.
Харин "Нэг хаалга нэг шинжилгээ"нээс халдвар илэрсэн тохиолдлуудыг байршлаар нь нэрлэвэл, Баянгол дүүргийн 3, 5, 9 12 25 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 2, 4, 9, 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн дугаар хороонд өвчлөл бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 1640 болсон байна. Улсын хэмжээнд 2586 батлагдсан тохиолдол бүртгэгдсний 1846 нь эдгэрчээ. Одоо 725 хүн эмчлэгдэж байна. Эднээс нэг хүн маш хүнд, хүндэвтэр таван хүн байгаа.
Б.Баатар