УОК 14.00 цагаас хуралдаж, хоёрдугаар сарын 23-наас иргэдийн мөрдөх журмыг батлах юм байна.
Тодруулбал, хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наас цуцалж, иргэд хэвийн амьдралдаа эргэн орох юм. Ингэхдээ амны хаалтаа зүүж, хоорондын зай барьж, гараа сайтар ариутгах дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөх юм. Иргэд заавал шинжилгээ хийлгэн, хариугаа биедээ авч явна гэдэг яриа гараад буй.
Харин ЭМЯ-ны мэдээллээр, ингэх шаардлагагүй гэдгийг хэлж байна. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар аж ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүн ямар дүрэм журам мөрдөх талаар нарийвчлан зааж өгөх ба хэвлэмэл байдлаар иргэдэд тараах юм байна.
У.Тэргэл