Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Мал, махны салбарт зах зээлийн өрсөлдөөний зарчим бус “зэрлэг” өрсөлдөөний зарчим үйлчилж байна

2021-2-20
0
ЖИРГЭХ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мал төхөөрөх төвүүд болон махны худалдааны зах зээлд хяналт шалгалт хийжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Ченжүүдрүү дайраагүй. Ченжүүдийг тогтолцоонд оруулая гэхэд зах зээл зарчим яриад байгаа хүмүүст бодит байдлыг үзүүлж харуулах маш олон зураг бичлэг бидэнд бий. Энэ салбарт зах зээлийн өрсөлдөөний зарчим бус “зэрлэг” өрсөлдөөний зарчим үйлчилж, уг салбарыг зах зээлийн зарчим, хууль, дүрэм бус уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа эрхлэгчид бүрэн удирдаж байна. Яагаад бид хүнсний аюулгүй байдал, түүнийг гажуудлыг хөндөөд байгаа маань Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой. Бид Шадар сайдаас төрийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн ба авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тайлан мэдээллийг хүргүүлээд байна.

Монгол Улсын мах бэлтгэн нийлүүлэлт, худалдааны өнөөгийн тогтолцоо нь экспортод чиглэсэн махны үйлдвэрлэл эрхэлдэг болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэдхэн тооны аж ахуйн нэгжийг эс тооцвол хүн амын өдөр тутмын хэрэглээнд нийлүүлэгдэж байгаа махны зах зээл бараг бүхэлдээ албан бус секторт хамаарагдаж далд эдийн засгийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа нь явагдаж байна.Үүнээс шалтгаалаад уг салбарт ямар гажуудал бий болсон талаарх бодит нөхцөл байдлыг тогтоох зорилготой хяналт шалгалтыг хийсэн" гэв.

ШАЛГАЛТААР:

1. Малын мах хэрэглэгчийн гар дээр ирэх хүртэл малчны хотноос эхлээд жижиглэн худалдаа хийдэг зах, дэлгүүр хүртэл 5-6 шат дамжлагыг дамжиж, дамжлага тус бүрт нэг кг тутамд 500-1000 төгрөг нэмэгддэг нь тогтоогдсон.

  • Хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүйн улмаас мах нь ченжүүд гэгдэх 5-6 шат дамжлагыг дамжиж хэрэглэгчийн гарт хүрч байгаа нь махны үнэ үндэслэлгүйгээр нэмэгдэх, зохиомол хомстол үүсгэх нэг шалтгаан болж байна.

2. Махны худалдааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон Хүчит шонхор зах нь өглөөний 03:00 цагаас эхлэн үйл ажиллагаагаа нээж Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны бөөний худалдаа явагдаж байна. Тус захын гадна байрлах машинтай, павильонтой зэрэг бөөний худалдаа эрхэлж байгаа ченжүүд нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа байдлаа ашиглан тухайн өдрийн махны үнийг хэлцэн тогтоох, зохиомол хязгаарлалт хийх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрэн бүрдсэн.

  • Коронавируст цар тахлын үед махны эрэлт ихэссэн нөхцөл байдлыг далимдуулан зах зээлд нийлүүлэх махны үнийг нэг адил хэмжээгээр үндэслэлгүйгээр нэмэх, зохиомол хомстол үүсгэж байгаа нь тогтоогдсон. Хүчит шонхор захаас Улаанбаатар хотод махны жижиглэнгийн худалдаа хийж байгаа зах, дэлгүүрүүд, хэрэглэгчид махаа худалдан авдаг учир анхан шатнаасаа зах зээлийн бус зарчмаар хэлцэн тогтоосон махны үнэ Улаанбаатар хотын махны нийт зах зээлд шууд нөлөөлж гажуудуулж байна.

3. Махны ченжүүд, бөөний болон жижиглэнгийн худалдаа хийж байгаа хувь хүмүүс татварын нэгдсэн системд бүртгэгдээгүй, татвар төлдөггүй, хэрэглэгчдэд төлбөрийн баримт өгдөггүй нь далд эдийн засгийг бий болгож, татварын хууль тогтоомжуудыг зөрчдөг. Энэ салбарт албан ёсны тоо мэдээ гаргах, тооцоолол, төлөвлөлт хийхэд туйлын хүнд.

  • Энэ нөхцөл байдлаас шалтгаалан уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаачид ямар нэг бизнес төлөвлөгөөн дээр тулгуурлан урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж ашиг олох гэхээс илүү, цаг үеийн шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалан тухайн үедээ нэгж бүтээгдэхүүнээс ахиухан ашиг олохыг эрмэлзэн үйл ажиллагаа явуулж байгаа нь уг салбар зах зээлийн зарчмаар, шударгаар өрсөлдөн хөгжих боломжийг үгүй хийж байна.

4. Орон нутагт үйл ажиллагаа явуулах эрх бүхий нэгдсэн мал төхөөрөх газар байхгүйгээс хувь хүмүүс хээрийн бой хийх, эсхүл Улаанбаатар хотын зах орчимд байрлах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байр, тоног төхөөрөмж, ажилчид бүхий мал төхөөрөх газруудаар малыг төхөөрүүлж байгаа нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартыг хангахгүй байна. Мөн эрүүл, ахуйн шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл, түрдэг тэргээр махыг зөөж тээвэрлэж, зориулалтын хувцас, хэрэгсэлгүй хүнээр махны ачилт хийлгэж байгаа зэрэг нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартад заасан шаардлагыг хангахгүй байна.

5. Мал эмнэлгийн ерөнхий газрын хяналт цахим системд мал, махны гарал үүслийн бүртгэл шилжсэн хэдий ч мал, махны гарал үүсэл зөрчилтэй, тухайлбал, нэг сумаас нөгөө суманд амьдаар хүргэгдэх гарал үүслийн бүртгэлтэй мах Улаанбаатар хотод гулууз болон орж ирсэн зэрэг зөрчлүүд гарч байна. Тус бүртгэлийн цахим системд махыг ямар үнээр худалдсан талаарх албан ёсны мэдээлэл байдаггүй, ченжийн шат дамжлага бүрийг тус цахим системд нэгдсэн байдлаар бүртгэдэггүй.

6. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/505 дугаартай захирамжид заасан зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг тогтоож зөвхөн Хүчит шонхор, Нарантуул-2 захууд эрт онгойж бусад хүнсний захууд 9 цагаас хойш онгойж байгаа нь нэг газарт махны бөөний худалдааны хэт төвлөрлийг бий болгож Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.7 дахь заалтуудыг зөрчсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

Эрүүл, ахуйн шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл, түрдэг тэргээр махыг зөөж тээвэрлэж, зориулалтын хувцас, хэрэгсэлгүй хүнээр махны ачилт хийлгэж байгаа зэрэг нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартад заасан шаардлагыг хангахгүй байна

АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

Иймд дээрх зөрчил, зах зээлийн гажуудлыг арилгах, мах бэлтгэн нийлүүлэлт, худалдааны өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох, уг салбарыг зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

1. Хүнсний махны зориулалтаар арилжаалах малыг зөвхөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжаалдаг болгох. Өөр ямар нэг байдлаар хүнсний махны зориулалттай малыг арилжаалахыг хориглох. /Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/35 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад малыг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжаалахаар заасан./

2. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаагаар хүнсний махны зориулалттай малыг худалдаж авах эрхтэй арилжаанд оролцогч нь зөвхөн стандартын шаардлага хангасан мал нядалгааны газартай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байх зохицуулалтыг бий болгох.

3. Аймаг бүрт дор хаяж нэг стандартын шаардлага хангасан мал нядалгааны газар байгуулах тал дээр төрөөс дэмжлэг, тусламж үзүүлэх, тусгай зөвшөөрөл олгох.

4. Мал нядалгааны газраас зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүх махыг зөвхөн стандартын шаардлага хангасан, зориулалтын /хөргүүртэй/ тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг болгох.

5. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд мөрдөх эрх зүйн гол баримт болох “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаалалтад тавих техникийн зохицуулалт”-ыг яаралтай батлуулж мөрдүүлэх.

6. Махны худалдаа эрхлэгчид мал нядалгааны үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс шууд захиалга хийж, эсвэл махны тээврийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс шууд захиалга хийж мах авдаг тогтолцоог бүрдүүлэх.

7. Хот суурин газар руу зөвхөн мах тээвэрлэх зориулалтын /хөргүүртэй/ тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, гарал үүсэл, хүлээн авагч нь тодорхой махыг л нэвтрүүлдэг болгох.

8. Махны ил, задгай худалдааг хориглох, төрөлжсөн махны зах, худалдааны төв нь битүүмжлэлтэй хөргүүр дотроос махыг борлуулдаг болгох.

9. Бүх төрлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ченж буюу худалдаа эрхлэгч нарыг албан ёсны буюу татвараа төлөөд үйл ажиллагаа явуулдаг болгох үүднээс төлбөрийн нэгдсэн системийг заавал хэрэглэдэг, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд төлбөрийн баримт заавал өгдөг болгох.

10. Улаанбаатар хотын Хүчит шонхор зах дээр төвлөрсөн махны бөөний худалдааг задлах, бусад захуудад бөөний худалдаа хийх боломж, нөхцөлийг бий болгох.

Орон нутагт үйл ажиллагаа явуулах эрх бүхий нэгдсэн мал төхөөрөх газар байхгүйгээс хувь хүмүүс хээрийн бой хийх, эсхүл Улаанбаатар хотын зах орчимд байрлах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байр, тоног төхөөрөмж, ажилчид бүхий мал төхөөрөх газруудаар малыг төхөөрүүлж байгаа нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартыг хангахгүй байна.

ШИЙДВЭРЛЭГДЭХ АСУУДЛУУД:

1. Малчид малаа зөвхөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжаалдаг болсноор мал худалдааны зах зээл албан ёсны болохоос гадна малчид малаа эдийн засгийн эргэлтэд тодорхой тооцоо судалгаа, төлөвлөгөөтэй оруулдаг болж, ирээдүйд малчид эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг болох, мал маллахыг бизнес утгаар нь эрхлэх эхлэл тавигдана.

2. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаанд оролцож мал худалдан авах этгээдэд стандартын шаардлага хангасан мал нядалгааны газартай аж ахуйн нэгж байх шаардлага тавьснаар зөвхөн малын нядалгаа хийдэг гэх шат дамжлага үгүй болж махны бөөний худалдаа эрхлэгч нь өөрөө нядалгаагаа хийж бөөний худалдаагаа эрхэлдэг болно. Ингэснээр малын нядалгаа тойрсон элдэв стандартын бус асуудлууд, хулгайн малын нядалгаа зэрэг асуудлууд шийдэгдэхээс гадна хамгийн чухал нь махны бөөний худалдаа эрхлэгчдийн бизнес албан ёсны салбар болно.

3. Махыг зөвхөн мах тээвэрлэхэд зориулагдсан /хөргүүртэй/ тээврийн хэрэгслээр тээвэрлэж хот суурин газарт нэвтрүүлдэг болгосноор махыг бөөний худалдаанаас жижиглэн худалдааны цэгүүдэд түгээх түгээлтийн нэгдсэн систем бүрдэх, уг салбар зах зээл хөгжих, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаа явуулах боломж бий болно.

4. Махны жижиглэн худалдаа эрхлэгчдийг төлбөрийн нэгдсэн системд хамруулж хэрэглэгч үйлчлүүлэгчдэд төлбөрийн баримт өгдөг болгосноор уг салбар албан ёсны болж зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хөгжих боломж бий болно.

5. Мах бэлтгэн нийлүүлэлт, худалдаанаас үүдэлтэй хэрэглэгчийн эрх хохирох эрсдэл буурна.

6. Хэрэглэгч стандартын шаардлага хангасан махаар хангагдах боломжтой болно.

7. Бүхлээр нь дүгнэвэл мах бэлтгэн нийлүүлэлт, худалдааны салбар дахь далд эдийн засгийг бүхэлд нь ил болгож, албан ёсны салбар болгосноор салбар бүхэлдээ зах зээлийн өрсөлдөөний зарчмаар ажиллаж уг салбарт хөрөнгө оруулалт хийн бизнес эрхлэх аж ахуйн нэгжүүд нэмэгдэх бөгөөд үүнийг дагаад уг салбарт шударга өрсөлдөөний орчин бий болох, үнийг хэлцэн тогтоодог байдал, нийлүүлэлт, худалдааны зохиомлоор хязгаарладаг байдал арилах, улирлын шинжтэйгээр махны нийлүүлэлт багасах, үнэ өсөх байдал буурах, хэрэглэгчид стандартын шаардлага хангасан мах хэрэглэх, татварын орлого нэмэгдэх гэх зэргээр маш олон асуудал зөвөөр шийдэгдэх боломж бий болно гэж үзэж байна.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • иргэн (139.5.217.178)
    1. Бичсэн зүйлээ хар л даа. Зэрлэг зүйлд зарчим гэх ойлголт угаас байхгүй шдэ 2. Өрсөлдөөн байхгүй байнаа гэж хэлэх гэж байгаа бол өрсөлдөөнт орчин бүрдүүлэх бодлого гаргах, өрсөлдөөнд саад болж байгаа хүчин зүйлийг арилгах таслан зогсоох нь ШӨХТГ-ын үүрэг. Дээр бичсэн галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйлийг бодлого гэж байгаа бол андуурч байна шүү.
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • иргэн (139.5.217.178)
    Зэрлэг өрсөлдөөнөө зохицуулаачээ яриад л pc маажаад суугаад байх юмаа. Ажлаа хий.
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.186.205)
    Захын махны наймаачид бүгд луйварчид ЗУРАГТААР МАХНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА ҮХРИЙН ШУЛСАН МАХ 12000 ГЭЭД ЗОГСОЖ БАЙНА.ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ НАЙМААЧИД ШАВАРТАЙ ХУТГАЖ АРД ИРГЭДИЙН МӨНГИЙ УХАА ХАМААГҮЙ ЛУЙВАРДАЖ АМЬЖИРГААГИЙ НЬ ДОРОЙТУУЛЖ БАЙНАА ЮМ ШҮҮДЭЭ. ЗАХЫН НАЙМААЧИДЫГ Л БАРЬЧИХАД ЧЕНЖҮҮД АЯНДАА ХУМИГДААД Л ЯВЧИХ НЬ.ЕР БҮХ ЮМНЫ ДООД АНХАН ШАТ,ДУНД ШАТ Л ҮЙМҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.186.205)
    135.5.216.123 чи муу луйварчин хулгайч ард иргэдийг шулж байгаа зэрлэг хулгайч байна Л даа.Луйварчин чи дуугай бай зэрлэгшсэн хулгайч.БАТ-ЭРДЭНЭ ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЖ БАЙНА.ЗАХЫН НАЙМААЧИД ҮНЭХЭЭР АЙМШИГТАЙ ЗЭРЛЭГ ҮНЭ НЭМДЭГ ШҮҮ.Ер нь захуудад махны үнийг ТЭДЭЭС ДЭЭШ ГАРГАХГҮЙ ГЭЭЛ ТӨР ЗАСАГ ШИЙДЧИХВЭЛ ДОРОО ШИЙДЭГДЭХ АСУУДАЛ ШҮҮДЭЭ.
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • иргэн (64.119.26.3)
    Хаха "Зэрлэг" өрсөлдөөний зарчим гэж бас байнаа. Ёстой зэрлэг хүний өдрийн тэмдэглэл шиг зүйл бичжээ. Ийм зүйл бичхээсээ жаахан ч гэсэн санаа зовдоггүйн байхдаа сайн судалж байж нийтэлж баймаар юмаа. Энэ байгууллага бүүр хадуураад утгаа алдлаа шүү. Өндөгний нийлүүлэлт эрс багасч хомсдол үүсэж үнэ нь талийж өглөө өнөө зохиомол хомсдол үнийн хөөрөгдөл нь биш юм уу шалгадаггүй юм уу хуурамч шатахуун юу болсон бэ ??? махны үнэ бөөр талийж өгсөн одоо ингэж байгаа юм чинь хаврын урт өдрүүдэд энэ туйлдсан ард түмэнд ямар их дарамт болох бол мэддэг зүйл нь ченж чаддагаараа хэдэн ченжүүдрүү түлхээд л болоо юу ???.
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
    • иргэн
      Чи "Зэрлэг" өрсөлдөөний зарчим гэдгээ ойлгодог бол тайлбарлаад өг л дөө хорвоод тийм ойлголт нэр томьёо байхгүй энэ бол мэргэжлийн бус өрсөлдөөний талаар ганц ном сөхөж үзээгүй судлаагүй таг тэнэг хүний амнаас л гардаг зүйл хаха. Хүн мэддэгүй зүйлийнхээ дайсан нь гэдэг байхаа. Ичсэн хүн балайрна гэдэг ч үг байдаг. Ийм зэрлэг зүйлийг угаас ойлгохгүй байнао ченж гуай.
      2021 оны 02 сарын 21
    • 001
      Тэнэг хүн дуугүй сууж бай, ойлгохгүй юмандаа
      2021 оны 02 сарын 21
  • Зочин (66.181.190.23)
    Энэ гэж бас хулхи газар байна
    2021 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.164)
    Гуталтайгаа дээр нь гишгээд шээгээд боовоо сэгсэрсэн гараараа махаа зөөгөөд лаларууд заваарсан юмаа олон жил зарж олон жил идлээ дээ хөөрхий төр засаг гэж байдаг бол эрүүл ахуйн тал дээр анхаараасай билээ.
    2021 оны 02 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    33 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    45 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    1 цаг 15 мин
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
    1 цаг 40 мин
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    2 цаг 6 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    2 цаг 14 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    2 цаг 24 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    2 цаг 49 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    3 цаг 27 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    3 цаг 31 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    3 цаг 40 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    3 цаг 56 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    4 цаг 21 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    5 цаг 18 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    5 цаг 42 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    6 цаг 7 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    6 цаг 12 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    6 цаг 30 мин
  • Өнөөдөр хуралдах байнгын хороод болон хэлэлцэх асуудлууд
    6 цаг 35 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    6 цаг 54 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК