Коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 20-нд нийт 44018 хүнд шинжилгээ хийснээс 52 тохиолдол илэрлээ. Үүнээс 24 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрлээ.
Мөн уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн 22, 23, Баянзүрх дүүргийн 3, Хан-Уул дүүргийн 4, 19 дүгээр хороонд халдвар шинээр бүртгэгдсэн.
Ингээд 10 хоногийн хугацаанд 78 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 41 нь анхны тохиолдол бол үлдсэн нь эдгээрийн ойрын хавьтал байна" гэлээ.
№№
Сэтгэгдэл (3)