зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Батбаатар: Монгол эрдэмтдийн хийсэн оношлуур 2 дахин хямдаас гадна хариу нь 90 минутад гарна

2021-2-22
0
ЖИРГЭХ

 

Монголын эрдэмтдийн баг шүлснээс коронавирусний вирус илрүүлэх оношлуурыг бүтээсэн талаарх таатай мэдээ хөврөх болсон. Энэхүү оношлуур нь одоогийн хэрэглэж байгаагаас хоёр дахин хямд өртгөөр бүтэхээс гадна зовиур, өвдөлт, эвгүй мэдрэмж төрүүлэхгүй давуу талтай. Мөн оношлуурыг гуравдугаар сараас хэрэглээнд нэвтрүүлж эхлэх талаар судалгааны багийг удирдан ажиллаж буй Монгол Улсын Гавьяат багш, профессор Г.Батбаатар хэлж байна. Түүнтэй ярилцлаа.


-Шүлснээс вирус илрүүлэх оношлуурыг бүтээх санаа анх хэдийд, хэрхэн төрөв. Энэхүү төслийн багт ямар ямар эрдэмтэд орсон бэ. Тэднийг танилцуулахгүй юү?

-SARS-СoV-2 вирусийн цар тахал гарснаар энэ халдварыг оношлох, эмчлэх, халдвараас сэргийлэх оновчтой арга замыг тодорхойлох судалгааг дэлхийн олон оронд зэрэг эхлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачдын дунд шинэ мэдлэг бүтээх оюун ухааны уралдаан дэлхий даяар өрнөж байна гэж ойлгож болно. Одоогоор энэ аргыг дэлхийн зарим оронд хэрэглэж байна. Тухайлбал, 2020 оны наймдугаар сард АНУ-д энэ аргыг хэрэглэх зөвшөөрлийг олгосон бол Япон есдүгээр сараас мөн Европын зарим улс орон хэрэглэж эхэлсэн. Ялангуяа Японы “Нарита” олон улсын нисэх буудалд гадаадаас ирсэн зорчигчдын шүлсэнд SARS-СoV-2 халдварыг илрүүлэх PCR шинжилгээг хийж байна. 2020 оны аравдугаар сард Германы Мюнхений Техникийн Их Сургуулийн доктор Д.Нямбаяр шавьтайгаа ярилцан шүлсэнд SARS-СoV-2-ийг илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх ажлыг эх орондоо хийе гэж шийдээд, АШУҮИС-ийн залуу доктор, судлаачдаас бүрдсэн судалгааны баг байгуулан ажиллаж эхэлсэн юм. Бидний шинэ оношлуур бүтээх төслийг БШУЯ дэмжиж, санхүүжүүлсэн. Судалгааны багийг монгол талаасаа миний бие удирдан, доктор Д.Нямбаярын удирдлагаар АШУҮИС-ийн багш доктор Б.Жамбалдорж, Ч.Гансүх, Д.Чимидлхамсүрэн, АУХ-ийн судлаач Б.Балжинням, Г.Батхишиг нарын авьяаслаг залуучууд ажилладаг.

-Оношлуурыг бүтээхэд ямар хугацаа зарцуулсан бэ. Хүндрэлтэй зүйл юу байв?

-Манай төсөл 2020 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд одоо гуравдугаар сард төслийн үр дүнгээ хүлээлгэн өгнө. Хатуу хөл хорионы үе таарч, онгоц нисэхгүй байсан учир шаардлагатай урвалж, хэрэгцээт зүйлсээ Германаас татан авахад нэлээд цаг алдлаа. Энэ хүндрэлтэй байдлыг УОК, ГХЯ, Герман дахь Монголын ЭСЯ ойлгон маш богино хугацаанд асуудлыг шийдэж, тусалсанд маш их баярлаж байгаа. 

-Иргэдээс өдгөө бамбар буюу урт иштэй модоор  хамар руу нь хатгаж шинжилгээ авч байгаа. Энэ нь иргэдийг айдаст автуулж, эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хэд хоногоор хамраар өвдөх, цус гарах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Харин та бүхний бүтээсэн оношлуурын давуу тал юу вэ?

-Энэ шинжилгээний арга нь инвазив арга учир үйлчлүүлэгчид зовиур, өвдөлт, эвгүй мэдрэмж төрүүлэх зэрэг сөрөг талууд бий. Түүнээс гадна сорьц тээвэрлэх тусгай шингэн шаардлагатай. Бидний боловсруулсан аргаар хийхэд ердөө 0,5 мл шүлс байхад л болно. Шүлсээ саванд хийхэд ямар зовиур илрэх вэ дээ. Сорьц тээвэрлэх тусгай орчин шингэн шаардлагагүй. Мөн шүлсээ зориулалтын саванд хийж сайтар таглаад шуудангаар илгээсэн ч асуудалгүй. Ийм төрлийн үйлчилгээ АНУ, Канад, Японд нэвтрээд байгаа юм билээ. Үйлчлүүлэгч өөрөө явах шаардлагагүй шүлсээ зориулалтын саванд хийгээд уутанд хийн битүүмжлэн шуудангаар лаборатори руу илгээж байна. Тун амар байгаа биз. Манайд ч удахгүй нэвтэрнэ гэж найдаж байна. Шинж тэмдэггүй эсвэл хөнгөн явцтай халдварыг эрт үед нь оношлоход шүлс илүү тохиромжтойг олон улсад баталсан байгаа. Олон улсад хэрэглэж буй хамар залгиурын арчдаснаас SARS-СoV-2 халдварыг илрүүлэх ПГУ стандарт арга нь тийм ч хялбар ажилбар биш л дээ. Шинжилгээний сорьц цуглуулахад заавал мэргэжлийн хүн шаардлагатай, шинжилгээ авах явцад эмч, эмнэлгийн мэргэжилтэн халдвар авах эрсдэлтэй, цаг их зарцуулахаас гадна шинжилгээ өгч буй хүндээ өвдөлт, эвгүй мэдрэмж төрүүлдэг, авсан сорьцоо зориулалтын тусгай шингэнд хийж тээвэрлэх зэрэг ажилбар ихтэй. Харин шүлсэнд SARS-СoV-2 тодорхойлох ПГУ арга нь дээрх хүндрэлтэй асуудлыг шийдэж чадсанаас гадна шинжилгээнд зарцуулах хугацаа харьцангуй богино, тэгээд ч хямд өртөгтэй зэрэг давуу талтай. Манайд  хэрэглэж байгаа арилжааны оношлуураас илүү мэдрэг болох нь тогтоогдсон. Тухайлбал, манай лабораториудад хэрэглэж буй гаднын арилжааны оношлуур багадаа 100-200 вирусийн хуулбар байгаа тохиолдолд илрүүлж байгаа бол бидний боловсруулсан аргаар шүлсэнд 6-12 вирусийн хуулбар байхад л илрүүлэх мэдрэг чанартай байна. Энэ нь шинжилгээний хариу хуурамч сөрөг гарах эрсдэлийг бууруулж байгааг илтгэнэ.

-Төслийн багийнхны бүтээсэн ПГУ оношлуурын хариу ямар хугацаанд гарах вэ?

-Өнөөдөр хийж буй стандарт ПГУ-аар 2-3 цаг зарцуулдаг бол шүлсэнд тодорхойлох шинжилгээнд 90 минут л зарцуулна.

-Та бүхэн төслийг 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, 2021 оны гуравдугаар сард бэлэн болгоно гэсэн байсан. Тэгэхээр ердөө дөрвөн сарын хугацаа зарцуулсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Ганц хүндрэлтэй зүйл бол манай улсад үйлдвэрлэл тэр дотроо химийн үйлдвэр байхгүй учир зарим нэг бүрдэл хэсгүүдийг гадаадаас авах шаардлагатай болдог. Харин манай судлаачид, залуучууд бол үнэхээр авьяастай, чадвартай. Бусдын хийж чадаад байгаа зүйлийг тэд хийж чадна. Ажиллах орчин, нөхцөлийг нь бүрдүүлээд санхүүжилтийг нь шийдээд өгвөл ямар ч оношлуур, вакцин ч бүтээж чадна. Үүнд ямар ч ид шид байхгүй. Бусдын сэтгэснийг сэтгэж чаддаг, хийдгийг хийж чаддаг дэлхийд данстай олон монгол эрдэмтэн байна.  

-Хялбар гэж хэлээгүй ч бидэнд ийм боломж байсныг дэндүү хожуу ашиглалаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Арилжааны (commercial) зориулалттай биш ийм оношлуурыг in house оношлуур гэж нэрлэдэг. Гаднын улс орнууд ийм төрлийн судалгааг онцгой дэмждэг. Амжилттай болбол бөөнөөр нь үйлдвэрлэж, бид мэтийн бусдын гарыг хараад сурсан улсад зарж, ашиг олдог. Улс орон бүр л өөрийн судлаачдын бүтээсэн оношлуурыг хэрэглэхийг л эрхэмлэж байна. Энэ нь нууц биш шүү дээ. Тэд хийж бүтээхэд оюунаа чилээж байгаа бол бид худалдан авах тухай л бодож байна. Үнэхээр хожимдсон гэдэгтэй санал нэг байна. Энэ төрлийн судалгааг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн юм. 2020 оны зургаадугаар сар гэхэд үр дүнгээ гаргаад танилцуулах боломж байсан. Даанч тэр үед дэмжих боломж байсангүй юу, эсвэл ухаан хүрч ойлгосонгүй юу, эрдэмтдэдээ итгэсэнгүй юу бодлогоор дэмжээгүй л юм даа. Бид хэдийгээр хожуу эхэлсэн ч маш сайн үр дүнд хүрсэн. Өнөөдөр бид бүтээгдэхүүндээ чанарын хяналт хийж байна. Хариу нь маргааш гарна. Амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаа шүү. Тэгээд л төслийн үр дүнгээ хүлээлгэн өгөх, хэрэглээнд оруулах зөвшөөрлөө авах, олноор хийх бэлтгэлээ хангах гээд дараа дараагийн ажилдаа орно доо. Холбогдох эрх бүхий байгууллагууд нь бодлогоор л дэмжээд өгөөсэй.

-Гуравдугаар сараас нэвтрүүлж амжих уу. Хэдхэн хоног үлдээд байна шүү дээ. Одоогоор гацаад, зогсонги байдалд орсон асуудал бий юү?

-Амжина гэж тооцоолж байна. Энэ ажлыг гацаах хэнд ашигтай гэж. Бүгд л дэмжиж байна. БШУЯ төсөл хэрэгжүүлэх мөнгийг нь шийдэж өгсөн. ЭМЯ-нд төслийн үр дүнгээ танилцуулахад Эрүүл мэндийн сайд бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Чанарын баталгаажилт амжилттай болсны дараа хэрэглээнд нэвтрүүлэх хүсэлтээ холбогдох байгууллагуудад гаргана. Хэрвээ яаралтай журмаар шийдээд өгвөл эх орондоо үйлдвэрлээд хэрэглээд явах боломжтой гэж харж байна. Одоо хэрэглэж буй арилжааны оношлуураас даруй хоёр дахин хямд өртгөөр бүтнэ.

-Эрүүл мэндийн сайдын бодит ямар дэмжлэг юу байх вэ. Хөрөнгө мөнгө үү, тоног төхөөрөмж үү.  Ярилцаж, шийдсэн асуудлаа товч хэлж болох уу?

-Эрүүл мэндийн сайд бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Мэдээж бидэнд санхүүжилт л шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед гаднаас өндөр үнэтэй оношлуур аваад хэрэглээд байх уу. Эсвэл дотооддоо хоёр дахин хямд үнээр өөрсдөө үйлдвэрлээд хэрэглээндээ нэвтрүүлсэн нь дээр үү. Манай оношлуурын нэг давуу тал нь нуклейн хүчил ялгахгүй учир шат дамжлага цөөтэй мөн нуклейн хүчил ялгах өндөр үнэтэй төхөөрөмж шаардахгүй тул ялангуяа хөдөө орон нутагт хэрэглэхэд нэн тохиромтой. Мөн манай улсад байгаа бүх төрлийн ПГУ-ын төхөөрөмжид таарч ажиллах давуу талтай.

-Анх хэчнээнийг үйлдвэрлэн, дараа нь ямар хугацаанд эрэлтийг хангана гэж тооцож байгаа вэ. Ийм нарийн төлөвлөгөө гарсан уу?

-Мэдээж, мэргэжлийн хүмүүсийн тусламжтай санхүүгийн тооцоолол хийж байна. Ямар хэмжээний санхүүжилт шийднэ тэр хэмжээгээр л хийнэ. Шаардлагатай урвалж, бусад зүйлээ бэлдсэн тохиолдолд хоногт 20-30 мянган оношлуур хийх боломжтой. Хамгийн гол нь Монгол Улсад байгаа бүх лабораторид энэ оношлуурыг ашиглах бүрэн боломжтой гэдгээрээ онцлог юм.

-Сүүлийн үед ОХУ-ын вакцин сайн хийлгэнэ, харин БНХАУ-ынхныг хийлгэхгүй. Тэгээд ч вакцин хийлгэх эсэх нь хүний эрх гэдэг асуудал хүчтэй өрнөж эхэллээ. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн шалгарсан хүчирхэг зэвсэг бол вакцин юм. Үүнээс өөр сайн аргыг хүн төрөлхтөн одоогоор олж чадаагүй л байна. Хэдийгээр дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийнэ гэж хуульчилсан боловч таныг вакциндаа хамрагдахыг л зөвлөж байна. Дэлхий нийтээрээ вакцинд хамрагдаж байж, энэ цар тахлаас ангижирч чадна. Өөр арга байхгүй. Вакцин гэдэг бол удмын хувьд харь шинжтэй зүйл учир түүний эсрэг ямар нэг байдлаар дархлааны урвал өрнөж байгаа. Үүнийг хүмүүс вакцины сөрөг нөлөө гэж буруу ойлгоод байх шиг байна. Харин ч таны дархлааны тогтолцоо сайн ажиллаж байгааг илэрхийлж буй сөрөг биш эерэг тэмдэг шүү.

-Ер нь вакциныг хийлгэх эсэх нь хүний эрх үү, хувь хүний сонголт уу, нийтийн ашиг сонирхол уу?

-Хэдийгээр вакциныг сайн дураар хийлгэнэ гэж хуульчилсан боловч вакцин хийлгэх нь таны бусдын өмнө хүлээсэн үүрэг юм.

-Вакциныг бүү хийлгэ гэсэн уриалгыг төрийн түшээд байсан эрхмүүд ч илэрхийлээд эхэлсэн. Та тэдгээрт хандаж юу хэлэх вэ?

-Хувь хүний хүсэл зоригоос гадна нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаасай гэж хүсэж бас зөвлөж байна.

-Танд баярлалаа

 

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (202.9.47.11)
    Монгол эрдэмтэд хийсэн гэхээр сайхан л байна, төр засаг хөрөнгө санхүүгээр нь дэмжээд, дотооддоо үйлдвэрлээсэй дээ, ер нь урьд нь гарч байгаагүй элдэв өвчин гарах нь элбэг болж, манай улс ядуу гээд байлгүй эрдэмтдийнхээ чадамжийг ашиглаад вакцин үйлдвэрлэх, лабортари байгуулахыг нь улсаас дэмжиж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, хэн нэгнээс гуйх биш өөрсдөө хийдэг больё, юуны чинь ДЭМБ гэж, энэ байгууллага чинь бас улстөржсөн газар бишүү.
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.142.133)
    ENE LUIVARCHIND ITGEJ BOLOHGUI
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.178.116)
    Юуны туханд хүрэлгүй өөрсдийгөө магтаж хөөсрөөд яах вэ!!! Сайн юм хийж байгаа бол түүнийгээ туршилтаар батлаад ДЭМБ-аар зөвшөөрүүлээд практикт нэвтрүүлсэн хойноо бага зэрэг онгирч болох л юм!!
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
    • ch
      p...ve chi ataarhuu mongol zang yaltai ve
      2021 оны 02 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    53 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    13 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 26 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 41 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 49 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 17 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК