Коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 21-нд нийт 36903 хүнд шинжилгээ хийснээс 55 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс 24 нь “Нэг хаалга- нэг шинжилгээ”-нээс илэрсэн.
Энэ арга хэмжээний хүрээнд нийт 102 тохиолдол илэрлээ.
50 тохиолдол нь анхны шинжилгээгээр илэрсэн бол үлдсэн нь тэдний гэр бүл, найз нөхдөөс илэрсэн. Ингээд Улаанбаатар хотод нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1852 боллоо.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2693 байгаагаас 1933 хүн нь эдгэрлээ" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)