Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа.
Коронавирусний халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг боловсруулсан.
Тодотговол, нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулсан байна. Эдгээрээс 13 төрлийн 59 үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардах юм. Үүнд:
- Худалдааны газар;
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
- Үсчин, гоо сайхан, хумс засал, нийтийн халуун ус, саун, усан бассейн;
- Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал;
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ;
- Соёл урлаг, сүм хийд, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан;
- Сургалтын төвүүд;
- Тоглоомын төвүүд;
- Нийтийн тээврийн үйлчилгээ;
- Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байр;
- Хүнсний барааны тээвэр, түгээлт;
- Буяны үйл ажиллагаа;
- Жагсаал цуглаан багтана.