"Нэг хаалга- нэг шинжилгээ"-ний талаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг “32000 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн ч 51200 хүнээс шинжилгээ авсан. Өнөөдөр шинжилгээний ажил дуусгавар болно. Нэг талаар иргэд идэвтэй байгаа нь сайн хэрэг. Гэвч энэ нь бусад өгч амжаагүй иргэдийнхээ боломжийг хаах, ачааллыг нэмэгдүүлж байна.
Өнөөдөр Баянзүрх дүүргийн 10 мянган өрхөөс шинжилгээ авна.
Түүнчлэн лагер дээрээ байгаа, шинжилгээ өгч амгаагүй иргэдийн тоог хороодын дарга нь гаргаж байна. Хаягийн бүртгэл хийж амжаагүй өрх байгаа учраас аль болох үлдээхгүй байхаар ажиллаж байна. Дахин анхааруулж хэлэхэд шинжилгээнд хамрагдсан өрхийн гишүүд дахин өгөх шаардлагагүй.
12 хоногийн хугацаанд 102 хүнийг халдвартай байсныг тогтоож байна. Нэг хүн 10 хүнд халдвар халдаана гэж үзвэл 1000 хүнийг халдвар авах эрсдэлээс хамгааллаа. Улаанбаатарт 130 гаруй халдвар байна гэж хэлж байсан. Голомтууд хяналтад орсон гэдгийг эрдэмтэд хэлж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)