"Нэг хаалга- нэг шинжилгээ" арга хэмжээ маргааш өглөөний 06.00 цагт дуусгавар болно. Арга хэмжээний хүрээнд нийт 102 хүнийг илрүүлээд байна. А.Амбасэлмаа дарга "Бүх дүүрэгт халдварын голомттой байна. Тиймээс иргэд халдвар авах эрсдэл өндөр байгаа учраас хүн бүр хичээх, үйлчилгээ авахдаа хувийн ариун цэврийн дэглэмээ сайтар хангах"-ыг зөвлөлөө.
Манай улсад маргаашаас эхлэн вакцинжуулалт эхэлнэ.
Вакцин тариулахад хоолонд дургүй болох, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй учраас вакцин тариулсан иргэд кабинеттаа хэсэг хугацаанд суух шаардлагатай гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)