Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг өнөөдрийн 10.00 цагаас нээж байгаа ба долоо хоногт нэг аймаг, сум руу зорчино. Тэгэхдээ тухайн газрынхаа Онцгой комисст бүртгүүлэх юм байна. Хамгийн гол нь Дархан-Уул аймгаас гарсан иргэдийг нэг сар буюу 30 хоногтоо буцаан оруулахгүйгээр шийдвэрлэжээ.
Аймгийн онцгой комиссын хуралдаанаар дараах шийдвэрийг мөн гаргасан байна. Үүнд, караоке, диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон хэвээр байна. Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага, дугуйлан секц хэвийн үргэлжилнэ. Баасан гараг бүр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхаар тогтжээ. Дархан-Уул аймагт ирэх долоо хоногоос вакцинжуулалыг эхлүүлэхээр болсон байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)