Маргаашаас буюу хоёрдугаар сарын 23-ний өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг хоёр шат бууруулан, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор дараах чиглэлүүдэд тээшийн вагон аялж эхэлнэ гэдгийг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ. Тодтруулбал Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Эрдэнэт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн тээшийн вагон явж эхлэхээр болсон байна.
Б.Баатар